ЗҮЧИ ХААНЫ ЦЭЦЭГТИЙН АЛТАН ОРД УЛС

Тэмүүчин Чингис хааны ахмад хөвүүн Зүчи хааны Алтан Орд улсын шинэ түүхийг Бат хааны Алтан Орд улсын 30 шинэ хотын бүтээн байгуулалтаар түүний Алтан ордын улсын нутагт эхлүүлнэ. Яагаад гэхээр Тэмүүчин Чингис хааны дутууг гүйцээж баруун зүгт ахмад ач хөвүүн Бат хаан Европийг Алтайн ууланд Зүчи хааны Алтан нутагт холбосон байдаг. Гэхдээ, Алтайчууд өнөө хүртэл Зүчи хааны Алтан Ордын улсыг Алтайн ууланд байдаг гэж төсөөлдөг.

  Зүчи хааны бор азарганы Алтан Ордын нутаг өрнө дорно зүгт Бат хаан Алтан ордын улсын түүхэнд эртний Грекийн бор Даагаа уулнаас Хэрлэнгийн хөдөө арал хүртлэх өргөн уудам нутагт 1228  оноос эхлэн 2008 оны хооронд 780 жилийн 13 жаранг туулан оршин байлаа.

 


    ЗҮЧИ ХААНЫ ТӨРСӨН АЛТАН НУТАГ

Дува өвгийн удмынхан Зүчи хааны Алтан Ордын улс нь Дува өвгийн гурван Нүүдлийн газрын нэгнийх нь эхэнд байдаг гэдгийг мэддэг эртнээс Есүхэй баатарын ахмад ач хөвүүний Алтан нутгийг хамгаалж иржээ. Чухамхүү, Зүчи хаан нь баруун Саяны уулын Алтан тайга нутгийг Цэцэгийн зургаан жаран нуурын ай саваас захирсан түүхийг Дэлхий дахин таних цаг ирлээ. Зүчи хааны төрсөн нутаг нь дорныхны төсөөлж буй Орчун ормыг бодвол хамаагүй том, Дува Өвгийн нэгэн Нүүдлийн нутаг болохыг гэрчлэх уулсын систем юм, энэ нь Их Түргэний уул, Хар магнайт, Холбоо нуур, Нартын улаан уул, Хадан булаг, Цэцэгтийн гурван зуун жаран нуурт өндөрлөг, Мөнгөн бүслүүр уулс юм. Энэ бол нэгэн томоохон бүтэц бүхий “Алтан уулан Орд” билээ.  Чухамхүү Бөрт хатан ахмад хөвүүний яг ийм л гайхалтай сайхан нутагт төрүүлжээ. Хамгийн сонирхолтой нь алтан нохой жил Зүчи төрөхдөө Ногайн Алтан Орд улсын оршихуйг Евразид таниулжээ.

1207 ОНД “ХҮН МАЛЫН ГАРЗГҮЙ” ОЙН ИРГЭДИЙГ ИХ МОНГОЛД ОРУУЛЖ ИРСЭН НЬ АЛТАН МӨНГӨН ТАЙГИЙН ОЙН ИРГЭД, БӨРТ ХАТАН ЭХИЙН ЭЦГИЙН МӨН ЭХИЙНХ НЬ НУТГИЙНХАН БАЙЛАА 

 

39. 239.   Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, түмрэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв. Зүч, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эд, Инал, Алидэр, Өлэбэг-тигин нар элсэн орж чагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, төөлс, тас зэрэг Баядаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.

Ойрдын Худуга бэхийг ураас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж сорёхож, түүний хөвүүни Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олууханыгө гөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: “Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи.Эдгээр иргэнийг чамд өгье” гэж зарлиг болов. 

    БӨРТ ХАТАН ЭХИЙН АЛТАН НУТАГ 

Бөрт хатан эхийн уугуул алтан нутаг нь Алтан –Мөнгөн тайгийн эхэнд баруун зүүн Саяны нурууг баруун зүүн гартаа захиран оршдог юм. Ийм учраас Бөрт хатан баруунгартаа Алтан тайга уулын оргил дор баруун зүгийг захирч, зүүнгартаа Мөнгөн тайга уулын оргил дор зүүн зүгийг захирч байдаг онцлогтой. Түүнчлэн Бөрт хатан умардын болон өмнөдийн Чуйн голын ай савынхныг мөн Енисейн мөрөний ай савынхныг захирч байдаг билээ.  Бөрт хатаны өвгөдийн нутаг нь Их хөгшин овоотод Алтайн, баруун зүүн Саян, алс Соён хайрхан, алсын алсад бага Хөгшин овоот уул хүртлэх өргөн уудам нутгийг цэнгэг усаар цалгин орших боломийг олгодог юм. Тиймээс, Тэмүүчин Чингис хаан өөрийн өвгөдийн нутаг, өөрийн их хатаны өвгөдийн нутгийг нууцлан хамгаалжээ. Ингэхийн тулд эртний хоосон домог ашиглан хонгирад иргэдийн нутгийн аюул ахин дахин давтагдах үед 800 жилийн хойно нууцыг тайлах товыг товложээ.

    АЛТАН ОРД УЛСЫН ОРШИХУЙГ ТАНИУЛЖЭЭ


 

Зүчи хаан бол Хүн төрлөхтний түүхэнд анх удаа “Алтан Орд улс” хэмээхүйн оршихуйг Хууль цааз, хувцас эд өлгийн зүйлийн хамт алтан мөнгөн хүрэл газартай нь, алтан мөнгөн хүрэл Төртэй нь, алтан мөнгөн хүрэл Төрийн бодлоготой нь мөн Гүн ухаантай нь, бас алтан мөнгө гэрэгэ гардуулах Хууль эрх зүйн чадвартай нь Евразид таниулсан билээ.

Зүчи хааны Алтан Ордын Улс нь Чуйн голын эхнээс Актуба голын адагт орших Баты Сарай хот хүртлэх өргөн уудам нутагт оршин тогтносон түүхтэй.

    ЗҮЧИ ХААНЫ АЛТАН ОРД УЛСЫН ТӨВ ЁСНЫ НУТАГ

Зүчи хааны Алтан Ордын улсын төв ёсны нутаг чухам хаана байсан талаар Шинжлэх ухааны үндэслэлтэй ярилцах цаг болжээ. Тэгэхээр эхлээд төв ёс гэгч чухам юуг анзаарч таньцгаая. Эртний төв Азийн өвөг монголчуудад төв ёс хэмээх ойлголт нэн эртнээс байсан. Энэ бол бүхний төв байх тийм онцгой Газарзүйн байрлал, яг тэндээс бүг зүгт тэгш шууд хандах боломжтой, ямар ч дамлагын ёсны оролцоогүй Улс төрийн болон Оюун санааны удирдлага хийх шаардлага хангах тийм байршил юм. 

Харин үүнийг Алтан Орд улсын оршихуйгаар маш амархан таних боломжтой, хаана хаана хэзээ тухайн хааны үй хэрэг хэрэгжиж эхэлсэн гэдгээр тодорхойлогддог. Эдүгэ цагийн ойлголтоор бол яг л төв штаб гэсэн үг дээ, Зүчи хааны, Тэмүүчин Чингис хааны, түүнчлэн Чингис хааны хойчсийн бүгдийнх нь үйл хэргийн төв штаб яг хаана байсанг өнөө хир хэн ч олж таниагүй. Өөрөөр хэлбэл Хан Хэнтий уулын орой дээрх Бурхан Халдун нь Тэмүүчин Чингис хаан, түүний хойчсийн үйл хэргийн төв штаб байсан уу гэдэг асуултанд огтхон ч үл хамаарах нь Зүчи хааны Алтан Орд улсын төвлөн орших төв ёс мөн Бат хааны Алтан улсын төвлөн орших төв ёс юм. Яагаад гэхээр Алтайн цаадах хос хоёр Алтан Орд улсын талаар Хан Хэнтийн уулын баруун бэлд өнөөгийн дорнод монголд юу ч мэдэхгүй байхаас гадна ямар ч холбоосгүйг илтгэнэ. Тэгэхээр, Зүчи хааны Алтан Ордын улсын төвлөн захирах төв ёс яг хаана байсан бэ? Энэ хамгаас чухал. Яагаад гэхээр ахмад ач хөвүүн Бат хааны Алтан Ордын улсын төвлөн захирах төв ёс нь Зүчи хааны Алтан Ордын улсын алтан загасны тэвш нутагт алтан загасны гэрт төвлөн байсан. Энэ бол Бат хааны Алтан Орд улсын үндсэн гурван Нийслэл болох Баты Сарай, Бэрхэ Сарай, Ил Мамай бүгд нэгэн алтан тэвшний хөндийд оршин байсан билээ. Хэдийгээр Бат хааны Алтан Ордын улсын Нийслэл Баты Сарай хоёр дахь Нийслэл Бэрхэ Сарай нь олонд танигдсан ч хэн ч олж таниагүй Ил Мамай Нийслэл нь зөвхөн Дэлхийн 2-р дайны үед олны танил болсон Мамайн өндөрлөг билээ. Чухамхүү яг энэ тайлбар хийхээс өмнө Сталинград хот нь Бэрхэ Сарай хотын өргөтгөл мэтээр тайлбарлах шаардлага үүсч байлаа. Яагаад гэхээр олонд ил болоогүй мэдээ мэдээлэлийг зөвхөн хангалттай мэдээлэл гарсаны дараа Эх сурвалжаар дурдахгүй бол хоомой мэдээлэл болж олны дунд итгэл үнэмшилгүй байдлыг үүсгэнэ. Хэн ч Бат хааны Алтан Ордын улсын гурвалсан бодлого хэрэгжүүлсэн гурав Нийслэлийн талаар төсөөлдөггүй. Чухамхүү, 1942 оны хар морин жилийн довтолгоог Сталинград хотын Мамайн өндөрлөгөөс эхлүүлсэн Бат хааны Алтан Ордын улсын Ил Мамай Нийслэл мөн байхыг хэн ч анзаараагүй.  Тэгэхээр, Зүчи хааны Алтан Ордын улсын хамгийн сүүлчийн Ул Орд улсын нутагт хөвүүн Бат хаан нь төвлөн захирах төв ёсыг гүйцэтгэсэнг Баты Сарай Бэрхэ Сарай хотууд байршилдаа баталдаг. Хамгийн сонирхолтой нь Бат хааны Алтан Орд улсын Нийслэл Баты Сарай хотын хамгийн чухал бэлэгдэл нь хос хоёр алтан морь.

Тэгэхээр, Зүчи хааны Алтан Ордын Улсын төвлөн захирах төв ёс нь хос алтан морины нутагт байх ёстой. Харин хос алтан морь оршихуйг таних гэвэл Зүчи хааны Алтан Ордын улсын төвлөн захирах төв ёсны газар танигдах болно. Ингээд Зүчи хааны Алтан Ордын улсын нутгийг өгсөж хайх шаардлага үүснэ.

Хос хоёр алтан морь нь алтан арга алтан билиг гэж үзвээс алтан морь алтан гүү нутаг хайцгаа. Тэгэхээр, алтан гүү голыг Чуйн гол гэдгийг ядах юмгүй олж болно. Энэ нь Алтайн уулсаас уруудах бол мөн билээ.

Ингээд эрэл хайгуулийн ажил Чуйн голын эхэнд ирчихлээ.  Алтайн БНУ-ын нутгаар урсах Чуя нэрт голын эхэн ундарга нь баруун Монголд, эртний Дөрвөдийн нутгаас ундарч буйг олж харах боломжтой.

Алтан Ордын улс хэзээ ч мөрөн голын ай савд төвлөн төв ёс сахидаггүй. Тиймээс, Чуй мөрөн голын эхэнд Зүчи хааны Алтан Орд улсын төвлөн захирах төв ёс оршдог болохыг таних боломжтой.

За ингээд Баты Сарай хотоос эхэлсэн мөрдлөгө эцэстээ Чуй  мөрөн голын эхэнд Зүчи хааны Алтан Ордын улсын төвлөн захирах төв ёсны газар мөн байхыг таниулна. Энэ бол эртний Дөрвөдийн нутгаас баруун хойд зүгт алдууран одох Чуй голын эхэн оршдог Газарзүйн байрлал мөн болой.

За, үүнийг эртнээс нууцлан ирсэн ч “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжид Зүчи хааны Алтан Ордын улсын төвлөн захирах төв ёсны газарын эхлэл Чуй голыг нуугаагүй.  Чуй голыг уруудан байж Их Монгол улсын анхны үйл хэрэг 1205 онд эхэлсэн байдаг.

  1205 онд Сүбэдэйд дөрвөн дугуйт төмөр тэрэг өгөөд Чуйн гол руу илгээсэн бол 1205 онд Тагнын нуруунаас Жамух таван албатдаа баригдсан. 

    ЦЭЦЭГТИЙН ГУРВАН ЗУУН ЖАРАН НУУРТАЙ ЗҮЧИ ХААНЫ АЛТАН ОРДЫН УЛСЫН АЛТАН НУТАГ

Энэ нь Дува өвгийн гурван Нүүдлийн газрын нэг юм. Чухамхүү, Дөрвөд Ойрдын Худ урагийн энэ нутагт Бөрт хатан ахмад хөвүүнээ төрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл Дува Өвгийн гурван Нүүдлийн газрын нэгэнд нь Тэмүүчин Чингис хааны ахмад хөвүүн Зүчийг Бөрт хатан төрүүлжээ. Хамгйин сонирхолтой нь Сүбэдэйд төмөр тэрэг өгч Чуйн гол руу гурван мэргэдийг хөөж устгах үүрэг 1205 онд өгсөн яг тэр Чуйн голын эхэнд Зүчи хааныг Бөрт хатан төрүүлсэн нь үнэхээр гайхалтай давцал. Тэгэхээр, Тэмүүчин Чингис хаан гурван мэргидэд  довтлохдоо мөн Чуйн голоос эхэлж үргэлжлэл нь Тоорил, Жамух, Жаха Хамбугийн нутагт дууссан гэдгийг анзаарч таних боломж гэж ойлгоорой.

Харин тэргэл улаан сартай шөнө Бөрт хатан хөл хүнд байх үед гурван мэргэдээс Их хатаныхаа нэр төрийг Тэмүүчин Чингис хаан булаан авч, хамгаалж чадсан юм.

Comments

Popular posts from this blog

ТЭМҮҮЧИН ЧИНГИС ХААНЫ БӨРТ ИХ ХАТАНЫГ МӨН ТҮҮНИЙ ҮР ХОЙЧСИЙГ ДОРНОД МОНГОЛД ЭСЭРГҮҮЦДЭГ

АХМАД ХӨВҮҮН ЗҮЧИЙН АЛТАН БАР УЛСЫГ ТАНИГТУН